Инфляцийн эсрэг нөөцөө нэмэгдүүлсэнээр үнэт цаасны ханш унав
Дэлхийн хамгийн хурдан өсч, хөгжиж буй эдийн засагтай орны хувьд Хятадын банкууд инфляцитай тэмцэх зорилгоор хэт их мөнгө нөөцөлснөөр бонд болон хувьцааны ханш унаад байна.
Хятадын төв банкнаас банкинд байлгах нөөцийн харьцааг 0,5% аар нэмэх шиийдвэр гаргаснаар Шанхайн индекс 0,2%-аар буурч 2,883.3 болжээ.Мөн юаны жилиийн хүү 2008 оны 10 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.
“Улс орон инфляцын эсрэг арга хэмжээ авах нь эздийн өмч буюу хувьцаат капиталд сөргаар нөлөөлдөг. Өсөлт эерэг хандлагатай байгаа хэдий ч инфляци үнэт цаасаны хувьд дараа болох вий хэмээн санаа зовж байна.” гэж Oberweis Asset Management-ийн еранхийлөгч Jim Oberweis хэлжээ.
Хэрэглээний үнийн өсөлтийг сааруулахын тулд сүүлийн 2 долоо хоногт 2 дахь удаагаа Хятадын ардын банк нөөцийн харьцаагаа нэмээд байна. Хятадын жишиг үнэт цаасны индексд тав дугаар сараас хойшхи хамгийн том уналт бий болоод байгаа бөгөөд олон улсын шинжээчид мөнгөний нийлүүлэлтийг багасгаснаар тус улсын эдийн засгийн өсөлт буурч магадгүй хэмээн үзэж байна. 2020 оны есдүгээр сар хүртэлх засгийн газрын бондын өгөөж 3,29%-ын өгөөж 3,98% болж өсчээ.
Өнгөрөгч доло хоногт Хятадын ерөнхий сайд Wen Jiabao өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах тал дээр шийдвэрт хүрэхийн тулд кабинетийн хурал зохион байгуулжээ.
Үнийн зохицуулалт
Мужын эрх баригчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах ажлын явцыг 11 дүгээр сарын 30 наас өмнө засгийн газарт мэдэгдэх ёстойг өөрийн вэб сайтаар дамжуулан сануулжээ.Мөн тухайн мэдэгдэлд Wen Jiabao даргалсан инфляцыг бууруулахтай холбоотойгоор хуралдсан хуралдааны шийдвэрийг танилцуулсан байв. “Хятадын манлайлалд саад болох зүйлүүдийн хамгийн эхэнд инфляци байх болно” хэмээн Oberweis хэлжээ.
Капиталын урсгал
Холбооны нөөцийн сан Хятад руу чиглэсэн капиталын урсгалыг дэмжих зорилгоор 600 тэрбум долларын худалдан авалт хийснээс хойш мэргэжилтнүүд мөнгөний нийлүүлэлтийн нөхцөлийг сайжруулах тал дээр ажиллаж байна.2008 оноос хойш төсвийн илүүдэл, гадаадын хөрөнгө оруулалт, мөн банкны асар их зээл олгосон нь эдийн засгийг мөнгөөр булж охисон юм. Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,4% аар өсчээ.
“ Энэ арга хэмжээ инфляцыг бууруулахад тус болохгүй” хэмээн ING investment management хувь нийлүүлэгч Philip Shwartz хэлжээ.
Хүмүүс Хятадын мөнгөө хумих бодлого удахгүй дуусна гэж бодож байсан боловч инфляцын эсрэг тэд дээрх бодлогооо үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна.
Зарим хөрөнгө оруулагчид Хятадын хумих бодлого тэдэнд Хятадад хөрөнгө оруулалт хийх таатай боломж олгож буй боловч цаг нь болоогүй байна хэмээн мэдээллэж байна. Шанхай дахь үйлдвэржилтийн банкны ахлах эдийн засагч Lu Zhengwei –н хэлснээр Хятадын ардын банк 11 дугаар сарын үнийн түвниний байдлаас хамаарч дахин бодлогын хүүгээ өсгөх бөгөөд нөөцийн харьцааг дахин нэмэгдүүлэх юм байна.
Translated by Huchitbaatar
Өөрсдийн санал сэтгэгдлээ бичээрэй оюутнуудаа.
Монгол улсад үзүүлэх нөлөөлөл нь юу байж болох вэ?