Юаны хэрэгцээтэй хөрөнгө оруулагчид компаниудаас бондоо зарахыг хүсч байна.
Юаны хэрэгцээг өсгөхийн тулд бага нийлүүлэлттэй юаны бондыг зарсан. Хонг-Конгийн мөнгөний бодлогын газар 9 сар хүртэл 6 сарын туршид юаны сангаа 2 дахин өсгөж 149 тэр бум болгосон юм. Үүнээс Bloomberg-ийн тооцоолсоноор Дим Сам Бонд-д 41 тэр бум орчим ноогдож байгаа юм. Хятадын нийлүүлэгчидийн зах зээл дээрхи өртөгийг бууруулсан энэ үед төв банк хямралын эсрэг тэмцэхийн тулд хүүгээ өсгөн зах зээл дээрхи өртгийг бууруулсан.
Хятадын урт хугацааны бондоос олох орлого нь сүүлийн 3 сарын турш офшор зах зээл дээр 0,26%-аар буурч 1,48%-д хүрсэн. Харин оншор зах зээл дээр 0,54%-аар өсч 2,49% болсон.
Хөрөнгө оруулалтыг босгож байгаа компани болох Income Partners Assets Management (HK) Ltd., -ийн тэргүүлэгч Emil Nguy хэлэхдээ офшор бонд-д учирч байгаа том асуудал нь нийлүүлэлт юм. Бид нийлүүлэгчидтэй харьцахын тулд хэд хэдэн компанитай харьцдаг. Тэднээс бондоо нийлүүлэхийг шаардаж байгаа. Мөнгөний нөөцөө өсгөхийн оронд нийлүүлэлтийг хүлээж байна. Иймээс бид илүү идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж хэлэв.
11 сарын 23 нд Хонг-Конгийн 17 жилийн түүхтэй том бөгөөд цөөн хөрөнгө оруулагчтай сан ( hedge fund )-гийн үндэслэгчдийн 1 болох Nguy хөрөнгө оруулагчид хязгаар тогтооно гэж хэлжээ. Уг санд Cheung Kong Holdings Ltd., өмнөд Солонгосын Samsung Electronics Co., мөн Энэтхэгийн том компани Reliance Industries Ltd., гэх компаниудыг оруулахыг хүсч байгаа.
Эрэлтийн өсөлт
Хятад энэ 7 хоногт 8 тэр бумын үнэт цаас зарах гэж байгаа бөгөөд ЗГ-ийн анхны худалдаа жилийн өмнө эхэлсэн юм. Албаны хүмүүс 5 тэр бум юаныг үнэт цаасаар гаргаж үүний 3 тэрбумыг хувь хүнд зориулна гэжээ. Сангийн яамны өнгөрсөн жилийн худалдаа 2009 оны 10 сард 6 тэр бумаар өссөн. 2020 оны 9 сард орлого 3,29% байна гэж таамаглаж байна. Шанхайд 0,07%- аар өсч өнөөдөр 4,07% болсон байна. Хэрвээ эрэлт ийм хүчтэй хэвээр байвал Хятад 10 жилийн офшор бондыг 2%-аас доош хүүтэй гаргах хэрэгтэй гэж Nguy хэлсэн. 2011 оны 10 сарын 27 нд 2,25% байна гэж тооцоолсон орлого нь 2010 оны 11 сарын 26 нд 0,06%- аар өсч 1,48% болсон. Иймэрхүү уналт ажиглагдаж оншор зах зээл дээр 0,01%-аар өссөн.
Өнгөрсөн 3 сард Бразилийн 1 жилийн орлого 0,64%- аар өсч 11,98% болжээ. Энэтхэгийнх 0,72%- аар өсч 7,37% болсон.
Өгөөжтэй зах зээл
Дэлхийн зах зээлийн Хойд Азийн зах зээлд ажилладаг банкны захирал Sundeep Bhandari хэлэхдээ: Standard Chartered Plc нь Дим Сам бондын spur trade-ийг хийдэг нийлүүлэгч болон худалдан авагчийн хооронд ажиллаж байна. Өдрийн эрэлт нь 6 дахин өсч оны эцэст 300 сая болно. Энэ зах зээл нь ашигтай гэж 11 сарын 26 нд өгсөн ярилцлагандаа хэлжээ. 1 сарын эхний 7 хоногт юуаны бондыг тайлбарлах 4 арга хэмжээ зохиох гэж байна.
Хятадын хөгжлийн банк нь 10 сард 20 тэр бумыг зарсанаасаа 0,38%-аар бага 2,7%аар 3 тэр бум юуаны бонд зарсан. Caterpillar компани нь Хятадад 11сарын 24 нд 1 тэр бум юуаны 2%- ийн хүүтэйгээр 2012 оны 12 сар хүртэл зарсан.
Хадгаламж ганхаж байна
Гонг-Конгд юаны бонд авах нь мөнгөө хадгалуулахаас илүү ашигтай байгаа юм. Хятадад 500000 юуан 12 сар хадгалуулах нь 0,71%- ийн хүүтэй. Сүүлийн 3 жилийн турш 3 дахин өсч 400 тэр бум юуаны хадгаламжтай байгаа юм. Bloomberg-ийн тооцоогоор өнгөрсөн жил Хятадын офшор бонд худалдаж авсан хүн 2,7%-ийн ашиг олно. 12 сарын 16- аас эхлэх худалдаагаар энэ нь 5% хүрч магадгүй. Гонг-конгийн Haitong securities Co., нь 5 тэр бумыг санд байршуулаад байгаа юм байна.
Дуудлага худалдааны уналт
1 жилийн хадгаламжийн хүүг 0,25%-аар өсгөснөөр оншор бонд өнгөрсөн сард унасан. Энэ нь 2007 оноос хойшхи анхны өсөлт юм. Хэрэглэгчийн үнэ өнгөрсөн жилийн 10 сараас 4,4% болж өссөн. 2008 оны 9 сараас хойшхи том өсөлт. 11 сарын 26 нд Сангийн яам эрэлтийн шаардлагатай хэмжээ 2 дахин өссөн байхад бэлэн мөнгө байхгүйгээс нийлүүлж чадаагүй. 20 тэрбумыг нийлүүлэх зорилготой байсан ч 11,55 тэр бумыг нийлүүлсэн. Дундаж ашиг нь 2,7372% байсан. Сүүлийн 91 өдрийн /11 сарын 25 хүртэл/ ашиг нь 2,52% байсан.
Лондонгийн арга хэмжээн дээр хятадын ЗГ-ын бонд 0,07%-аар өсч 70,5% болсон байна. Энэ сард 0,1% аар өсгөсөн. Гэрээн дээр үнэт цаас худалдан авахад ЗГ тогтмол мөнгө өгнө гэж амласан ч өгч чадаагүй.
Төлөвлөсөн худалдаа
Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсуудын ханш өснө гэж хүлээгдэж байсан билээ. Хүлээгдэж байсанаараа ч юан өссөн. 11 сарын 26 нд Шанхайд Юан долларын эсрэг 6,6675 байсан бол энэ нь 2 жилийн өмнөхөөс 2,4%-аар өссөн. Гонг-конгд офшор бондын түвшин 0,3%-аар өсч 6,6485 болсон. 12 сард юуан долларын эсрэг 1,5%-аар өснө гэж таамаглаж байна. 2011 оны төгсгөлд Хятадынх 6,3%-аар өснө, Энэтхэгийнх 5,2%-аар, Оросынх 4,8%, Бразил 0,3%аар өснө гэж Bloomberg үзжээ.
Хятад, Хонг-Конгийн зах зээл дээрээс бонд, үнэт цаас худалдан авах нь ашигтай харагдаж байгаа бол та бүхэн худалдан авах уу.Дим Сам Бонд - гэж ямар бондыг хэлээд байна вэ?
Translated by Dulamsuren
http://www.financeasia.com/ ene site-s ene Dim Sum Bond-iin talaar medej avch boloh yum shig baina. gishuunchlelgui bolhoor unshij chadsangui. hihceel duusaad zavtai bolhooroo burtguuleed orj uzheesdee.
ReplyDelete