Saturday, April 2, 2011

Hi kids


Сайн байцгаана уу
Сүүлийн үед хичээлийн бэлтгэл гэсээр байгаад блогтоо анхаарал тавьж чадсангүй.  2010-2011 оны хичээлийн жил дуусахад хоёрхон сар үлдлээ.
Энэ удаад би та нартаа зориулж стрессийн талаар хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Дээд сургуулийн оюутан болно гэдэг та нарын хувьд амьдралд чинь гарч байгаа анхны том өөрчлөлт бизээ. Эргэн тойрон чинь чамайг насанд хүрсэн хүн хэмээн хүлээн авч, чи ч өөртөө эрх чөлөөг мэдэрдэг байх. Гэхдээ энэ үе зарим хүнд хүндээр тусах тохиолдол байдаг юм. Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд, шинэ орчин нөхцөлд гэнэт ганцаараа биеэ даан амьдарч эхлэх нь тэдний хувьд соёлын шок болдог. Энэ үед сэтгэл санаа хямрах, ганцаардах, айх, санаа зовох гэх мэт олон янзын шинж тэмдэг илэрдэг.
Иймэрхүү асуудалтай оюутнууд мэр сэр надтай уулздаг юм. Тэдэнд чадах ядахаараа зөвөлгөө өгөн, араас нь санаа зовон суудаг билээ. Бид энэ асуудалд онц ач холбогдол өгөхгүй урсгалаар хаяад байх шиг. Гэтэл үнэндээ олон хүүхэд сэтгэл зүйн асуудалтай, ганцаараа шаналаад яваад байна уу даа.
Энгийн нүдээр харахад тэд зүгээр л чимээгүй,ноомой, хичээл сурлагадаа муухан нэгэн харагддаг байж магадгүй. Гэтэл тэр хүн дотроо маш ихээр шаналж, айж ичиж явдаг юм шүү. Зүгээр л өглөө ирээд эргэн тойронтойгоо инээлдээд хичээлээ хийгээд явна гэдэг заримын чинь хувьд давшгүй даваа, маш их зовлон шаналал болчоихсон явж байж магадгүй юм.
Иймд, хэрэв танай ангид, таньдаг оюутнуудын чинь дунд, та нараас дөлөөд, зугтаагаад яваад байдаг нэгэн байвал санаа тавьж асуугаарай.
Хэрэв чи өөрөө, өөртөө сэтгэл дундуур, аливаа зүйлд гутранги хандаад, олны дунд орохоос айгаад, дөлөөд байдаг бол дараахи аргуудаас хэрэглээд үзээрэй.
1.      Өөртөө байгаа бүх давуу талаа бичээд үз. Эрүүл бүтэн биетэй, хүссэн сургуульдаа орсон .... гэх мэт сайн талуудаа бүгдийг нь бич.
2.      - Бичсэн зүйл чинь бүгд одоо цаг дээр байх ёстойг анхаараарай
3.      - Өөрийгөө толинд хараад, өөртөө байгаа бүх сайн зүйлээ бод, өөртөө хэл.
4.      - Өглөө болгон гэрээсээ гарахдаа өөрийгөө магт.
5.      - Өөрийнөө талаар муу зүйл нэгийг ч бүү бод. Хүн болгоны дотор байдаг чөтгөрийг л тэжээгээд байна гэсэн үг шүү.
6.      - Зөвхөн өнөөдрөөрөө л амьдар
7.      - Дейл Карнегийн номнуудаас уншаарай.
Амжилт хүсье манайхаан :)
Uyanga
   

2 comments: